2014 оны 11-р сарын 24, Даваа гариг

Нүүр хуудас Мэдээний архив Мэдээ мэдээлэл “СМPI” төмөр бетон тулгуурын үйлдвэр нээлтээ хийв
“СМPI” төмөр бетон тулгуурын үйлдвэр нээлтээ хийв
Бичсэн МТА-Х.Соёл-Эрдэнэ   
2012 оны 9-р сарын 24, Даваа гариг, 17:12

“Алтан намар-Их хотын баяр нэгдсэн арга хэмжээний үеэр “СМPI” төмөр бетон тулгуурын үйлдвэр нээлтээ хийлээ. Тус үйлдвэрийн нээлтэнд аймгийн аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат, ЗДТГ-ын дарга дарга. Т.Ганболд, ХБХ-ийн дарга Д.Будхүү нарын аймгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн, тус үйлдвэрийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

“Си Эм Пи Ай” компани нь 2011 онд байгуулагдсанаас хойш Дархан-Уул аймагт дэд бүтэц, орон нутгийн түүхий эдийн орд газрыг түшиглэн хүчитгэсэн төмөр бетон тулгуурийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж байгаа аж.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр 9-12 метрийн урттай төмөр бетон тулгуурыг зах зээлд нийлэх гэнэ. Тэд цахилгаан дамжуулах шугамын шон үйлдвэрлэдэг учраас гол захиалагчид нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах компаниуд байх аж. Тус үйлдвэр элс хайргаа Дарханаас, арматур төмөр материалуудаа Хятад улсаас авдаг бөгөөд жилд 5000 тулгуур багана үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн нэг ээлжинд 22 хүн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэл жигдрээд ирэхээр 45 хүн болж нэмэгдэх гэнэ. Дархан-Уул аймагт хойд бүсийн эрчим хүчний байгууллагуудын гол хэрэглээ болсон хүчитгэсэн төмөр бетон тулгуурын үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа нь модон тулгуурыг халж, мод огтлохоос сэргийлэх давхар ашиг тустай юм байна.

img_1338
img_1340
img_1342
img_1349
img_1353
img_1361
img_1363
img_1368
img_1371
1/9 
start stop bwd fwd

Ийнхүү орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, эрчим хүч бага зарцуулдаг, уурын тогоо нь утааны давхар шүүлтүүртэй, байгальд хор нөлөөгүй орчинд импортыг орлох хүчитгэсэн төмөр бетон тулгуур үйлдвэрлэж дотоодын зах зээлийг бүрэн хангах зорилго тавьсан тус үйлдвэр нь Дархан-Уул аймгийн Аж үйлдвэрийн бүсэд суурьшижээ.

Төмөр бетон тулгуурын үйлдвэр:Дархан сум 15-р баг, Аж үйлдвэрийн бүс

Утас : +(976) 99015117, +(976) 70148099

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 9-р сарын 27, Пүрэв гариг, 18:54
 

Нэг өгүүлбэрээр

  • Аж ахуй нэгжүүдийн анхааралд
    27.11.13

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны 09 цагаас Залуучууд театрын дугуй зааланд жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаахтай холбогдсон сургалт зөвлөгөөн болно. Аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Санхүү Төрийн сангийн хэлтэс Утас:99394408, 88405905

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт энэ сарын 18-нд болно
    11.11.13

    Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 2013 оны 11дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд авна. Бүртгэлийг Дархан-Уул аймгийн СТСХ-т бүртгэнэ.

  • Нягтлан бодогчдын анхааралд
    29.10.13

    Жижиг дунд аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг гаргах сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн явуулах тул сонирхсон нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын тамгын газрын 22 номерт ирж бүртгүүлнэ үү. Утас: 70373861

  • ХААБирж
    21.05.13

    Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 562 212 төгрөгийн дундаж үнэтэй байв.



















Сайтын статистик

Гишүүд : 19
Мэдээлэл : 1928
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1667427

Яг одоо

Манайд 18 зочид онлайн


Хайлт


Валютын ханш

Цаг агаарын мэдээ


Free counter and web stats