2014 оны 10-р сарын 26, Ням гариг

Нүүр хуудас Иргэний танхим Хэлэлцүүлэг “Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалт, төлөвлөлт” нээлттэй хэлэлцүүлэг болов
“Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалт, төлөвлөлт” нээлттэй хэлэлцүүлэг болов
Бичсэн МТА-Х.Соёл-Эрдэнэ   
2013 оны 6-р сарын 10, Даваа гариг, 13:46

2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан “Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалт, төлөвлөлт” нээлттэй хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нээж, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин удирдан явууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат болон тус газрын мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлэгт нийт 78 иргэн оролцож, санал хэллээ.

НЭЭЛТ:

Ч.Цэндсүрэн  /Аймгийн ИТХ-ын дарга/

- Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас сард 2-оос доошгүй удаа орон нутгийн тулгамдсан болон шийдвэрлэх асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж, ард иргэдийнхээ саналыг авч байна. Тус Танхимын үйл ажиллагаа жигдэрч байна. Энэхүү 6 дугаар сард 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаад “Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалт, төлөвлөлт” сэдвийн дор санал авахаар та бүхнийг урьсан юм.

АСУУЛТ ХАРИУЛТ, САНАЛ:

  1. 1. Дархан сумын 7-р багийн иргэн Д.Тожил    / 99851067 /

1. Дархан –Уул аймгийн хуримын ордныг хэн гэдэг хүн аваад хэнд зарав. Ямар учраас Дархан-Уул аймагт дахин хуримын ордон барихаар болов.

2. Дарханд ойр ойрхон газарт шавааралдуулан баар, зочид буудал барьж байна. Хотоо ийм байдлаар төлөвлөсөн юм уу. Эсхүл дур зоргоороо барьцгаагаад байна уу. Улаанбаатар хот шиг болох вий гэж эмээж байна.

3. Нарантолгойн тэнд том том хашаа барьж байгаа. Энд иргэдэд газар олголт хийгдэж байгаа юм уу.

4. Өрх иргэдийн өмчилсөн  газрын татвар хураамж ямар түвшинд байна.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат : - Хуримын ордны асуудал олон жил яригдсан. Хэн хэзээ аваад хэнд зарсныг би мэдэхгүй. Одоогоор гадны сүмийн үйл ажиллагаа явагдаж байна. Жилийн турш газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авдаг. Дарханд ийм барилга барих хэрэгтэй байна гэсэн саналаа өгөх юм бол одоо хүлээж авсан ч бэлэн. Өнгөрсөн жил 820 гаруй иргэний санал авч төлөвлөлтөө хийсэн. Уржнангаас эхлээд Эх үрсийн ордонтой болъё гэж шийдэн аймагт санал оруулан газрыг төлөвлөсөн. Хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлж буй энэ хотод Хуримын ордон барих зайлшгүй хэрэгтэй байна. Залуус аймгийн захиргааны шавар гэрт, эсхүл бааранд хийж байна. Үүнд үндэслэн “Эх үрсийн ордон” –ы газрыг нь төлөвлөж өгсөн. Уг ордоныг хуучин парк дотор байгаа гар галлагаатай дугуй объёктыг түшиглэн барина. Аймгийн захиргаа тус объектыг 570 сая төгрөгөөр эргүүлэн авсан. Энэ байранд солонгос хүмүүс дэд бүтэц оруулсан. Үүнд нь түшиглээд нэмж газар төлөвлөж өгсөн. Энд Эх үрсийн ордоноо барьчихвал хурим найр хийх боломж бүрдэнэ. Нондин Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэн энэ ажлыг нэлээд эрчимтэй хөөцөлдөж байсан. Энэ ажил бүтэх байх гэж найдаж байна.

2.Хорооллын дунд орон сууц барьж байгаа тухай ярьлаа. Дархан суманд 3 жил ярьж байж 28 СӨХ байгуулсан. Тусгай стандарттай СӨХ орчмын газар гэж байгаа. СӨХ орчмын газрын кадастрын зургийг нь хийгээд тухайн СӨХ-ны дарга, оршин суугчдад нь хүлээлгэж өгсөн. Энэ бол ашиглалтын гэрээтэй. Өнөөдрийн байдлаар Дархан суманд А зэрэглэлийн 1-р бүсэд ямар нэгэн барилга байшин бариад нийтийн эзэмшлийн талбай, биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбай руу орох юм бол СӨХ-ны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлээд барилга байшин барихыг нь болиулах эрх нь нээлттэй байгаа. Тиймээс хотын дотор баригдаж байгаа барилгууд үйл ажиллагаа явуулахын тулд хашаагаа том жижиг барьсан асуудал байгаа болохоос биш тухайн барилгыг барьсан асуудал нь СӨХ, Нийтийн эзэмшлийн газрыг эвдсэн зүйл байхгүй гэж хэлмээр байна.

3. Нарантолгойд том хашаа барьсан асуудал бий. Би тэнд өчигдөрхөн хүртэл очсон. Энэ орчимд 2008 он хүртэл газрын гэрээ гэрчилгээ байхгүй, тэгсэн хэрнээ 20-30 жил амьдарсан 43 айл байдаг байсан. Үүнийг ямар ч байсан цэгцэлж, айлуудын кадастрын зургийг хийж өгсөн. Тэр хоёр хашааны хувьд айлууд хажуу талынхаа газрыг худалдаж аваад барилга барих үүднээс барьсан юм билээ. 2 айл маргаантай байгаа.

Нарантолгойд амьдардаг 16 айл цэвэр бохир усны шугам оруулахаар 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан. Тухайн айл өрх нь өөрсдөө санаачилаад аймгаас бага зэргийн дэмжлэг үзүүлээд орно.

4.Өмчилсөн газраас газрын татвар гэж авдаг. Эзэмшиж байгаа болон ашиглаж байгаа газраас газрын төлбөр гэж авдаг.  Газрын татварыг оны эхэнд тухайн жилд өмчилж байгаа газрын жагсаалтыг иргэн аж ахуйн нэгж байгуулагаар нь гаргаад аймгийн Татварын албанд өгдөг. Тус алба татвараа авдаг.

Газрын төлбөрийг газрыг эзэмшиж ашиглаж буй иргэн аж ахуй нэгжээс ГХБХБГ хурааж, барагдуулдаг. Жилдээ 510 сая төгрөг хурааж, орон нутгийн төсөвт оруулдаг. Хагас жилийн байдлаар 55 хувьтай байна. Татвар ногдуулалт хуваарилалт нь хуулийн хүрээнд явагдаж байна. Татвараа төлөөгүй аж ахуйн нэгж байгууллагыг хүчингүй болгодог. Өнөөдрийн байдлаар аймгийн аудитын байгууллагатай хамтарч хийсэн шалгалтын мөрөөр 43 аж ахуйн нэгж байгууллага, иргэний газрыг хүчингүй болгох тухай асуудлыг ярьж  байна.

  1. 2. Дархан сумын 15-р багийн өндөр настан С.Санги    / 99398163 /

1. Дархан-Уул аймаг байгуулагдаад 51 жил болжээ. Манай хот нь нийслэлийн дараа орохоор том хот. Дархан-Уул аймгийг өөрийн гэсэн газартай болгох шаардлага бий болсон байна. Сумандаа баригдсан аймаг гэж би дуулаагүй. Өөрийн гэсэн газартай болох асуудлыг УИХ-ын гишүүдээр дамжуулан УИХ-д тавьж шийдвэрлүүлэх хэрэгтэй.

2.  Дархан-Уул аймаг газар тариалан хөгжсөн үлгэр жишээ аймаг болно гэдэг. Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат аварга А.Сүхбатад атрын 7,8-р бригад гэгддэг тариалангийн том талбайг тэр чигт өгсөн байна. Мэргэжлийн бус компаниудад ямар эрх мэдэлтэн нь газар өгөв өө. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг гэдэг. Алгын чинээ  газраасаа гадны хүмүүст өгөөд байхаар Дарханы бид чинь хаана амьдрах юм бэ.

Газар тариалангийн мэргэжлийн бус хүмүүс хайран сайхан талбайг дураараа хагалаад сэгэлээд хаячихлаа. Мал хуй орвол хашиж торгож байна.

Дарханы олигтойхон газруудыг дандаа мөнгөтэй хүнд өгсөн байна. Дархан зочид буудлын ард бас л газар өгчээ. Хэнийх вэ гээд асуухаар Хаянгийнх л гэх юм. Бидэнд яагаад газар олдохгүй байна вэ.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат: -А.Сүхбат аваргын 8-р бригадын газар Хонгор суманд харъяалагддаг. Энэ хүн хэзээ ямар журмаар энэ газрыг авсныг би мэдэхгүй.

Аймгийн ГХБХБГазар нь ААНБ-д газрыг анх олгохдоо тухайн газар нутаг дээр 3 буюу түүнээс дээш үйл ажиллагаа явуулсан, газар тариаланг оновчтой эрхэлж буй иргэн ААНэгжид 1000 хүртлэх га газрыг олгодог. Энэ газраа бусдад шилжүүлэх бусдад өгөх асуудал хаа сайгүй байна. Бид очоод та ингэж болохгүй гэж хэлж болдоггүй. Учир нь газрын  тухай хуулинд  тухайн хүн эзэмшиж буй газраа өөр хүнд шилжүүлэх эрх нь нээлттэй байдаг.

Энд харагдаж байгаа самбарт үзүүлсэн зураг дээрхи улаанаар тэмдэглэсэн хэсгүүд бүгд хоосон байгаа. Өөрөөр хэлбэл 287 га газарт өнгөрсөн жил төлөвлөлт хийж, Дархан хотын эргэн тойронд орон сууцны хороолол, ШУТП-ийн төв, Багш хотхон барих зэргээр төлөвлөсөн. Энэ тухай ярихаар Дархан буудлын ар талд байгаа барилгыг яагаад олгосон юм, ямар ажил явагдаж байна., ирээдүйд юу хүлээгдэж байгаа юм гэдэг нь тодорхой болно. Өнөөдрийн байдлаар 100 хаус барих газар тэнд бэлэн байна. Дэд бүтцийг нь барьсан. Тэнд нэг ч хүнд газар олголт хийгдээгүй. Манай байгууллагаас бүх төлөвлөлтийг нь хийгээд өгчихсөн, одоо газрыг ямар журмаар олгохыг аймгийн ЗДТГ-ын ХБХэлтэс боловсруулж байна.

Тэгэхээр 100 айлын хаус барих газар бэлэн байна. Сүүлийн 5 жил бид Дархан шар бүрд ХХК-тай хэрүүл хийж явсаар, өнгөрсөн оны сүүлээр дээд шүүхийн шийдвэрээр эргүүлэн олж авсан. Энэ мэтчлэн гэр хороолол биш орон сууц, хаусын зориулалтаар төлөвлөсөн газрууд Дарханд байна.

  1. 3. Дархан –Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ   / 99109498/

Чухал асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархаж байна. Надад 3 асуулт байна.

1. Газар олголтын хуулиар 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй газрыг хурааж авдаг. Манай аймагт А зэрэглэлийн бүсэд газар авсан иргэд олон бий. Хашаа барьчихаад барилгаа барьдаггүй. Тэгсэн хэрнээ гэр барьж, нохой тэжээж, орчин тойрныг бохирдуулж буй газрууд нэлээдгүй байна. Үүнд хяналт тавьж байна уу.

2. Нийтийн эзэмшлийн орон сууц барьж буй барилгын компаниуд өндөр өртөгтэй газар худалдаж авдаг. Тэр хэрээр өндөр үнэтэй орон сууцнууд иргэдэд хүрч байна. Иймд орон сууц барих барилгын компаниудад орон нутгаас газрыг нь үнэгүй өгөх бодлого барих хэрэгтэй байна.

3. Микрийн бурхантай толгойн ойролцоо том том хашаа бариад уул даваад ороод ирлээ. Энд зөвшөөрөл олгосон уу. Өөрсдөө дураараа хашаа хатгачихав уу.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:-Дарханд өнөөдрийн байдлаар газар аваад 2 жилийн хугацаа болсон нийт 43 газар бий. Үүний 11 нь хашаа барьсан газар байна. Хэн хэзээ авсан нь тодорхой байгаа. Нэг хэсэг нь авсан газартаа геологийн дүгнэлт хийлгэж барилгын зургаа батлуулчихсан байна. Зөвхөн энэ ажилд нь 60 орчим сая төгрөгийг зарцуулж, цаасан дээрхи ажлыг бүрэн хийчихсэн яваа юм. Ийм үед нь газрыг нь хурааж авна гэхээр амьдрал дээр их хэцүү байна.

Баар рестораны зориулалтаар бус нийгэм ахуйн зориулалтаар олгосон газрууд байдаг юм. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р бүсэд сүүлийн 6 жилийн байдлаар автомашин угаалга, ШТСтанц, автомашины засварын газар нэгийг ч нэмж олгоогүй. ААНБ-ууд авсан газар дээрээ өөрийн явуулах үйл ажиллагаандаа зохицуулаад бага хэмжээний өөрчлөлт оруулсан зүйл байна. Тухайлбал Garden хоолны газар Улаанбаатар банкны дэргэд баригдаж ашиглалтанд орсон. Анх Улаанбаатар банк “ БАНК” барина гэж газар авсан. Банкны барилгадаа төлөвлөлт хийж, харилцагч үйлчлүүлэгчиддээ тав тухтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор уг рестораныг барьсан. Энэ газрыг яагаад хурааж авч болдоггүй юм бэ гэж олон хүн асуудаг.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сард аймгийн Аудитын байгууллатай хамтарсан үзлэг хийсэн. Энэ үзлэгийн дагуу 33 ААН, иргэнд олгосон газрыг дахин буцааж хүчингүй болгох ажил өдгөө ид өрнөж байна.

1.Хугацаандаа барилгаа бариагүй

2. Төлбөрөө төлөөгүй гэсэн 2 шалтгаанаар олгосон газрыг буцааж хүчингүй болгох асуудал яригдаж байна. Энэ асуудлаар хэлэлцүүлгээр ч бус манай албаны нээлттэй утас, нээлттэй танхимд иргэдээс санал хүсэлт өдөр бүр ирдэг.

Өнөөдрийн байдлаар Дархан хотод 7 орон сууц баригдаж байна. /Минж проперти-2, ОСКА-2, иргэн Алтанцэцэг-1, иргэн Ариунболд-2, Альфа констракшн-2/

253 байр ашиглалтанд орсон. Борлуулалт 31 хувьтай байна. Орон сууцны үнэ 1 м2 нь 1,200,000 байсан бол одоо 1,150,000 болсон байгаа.

Газрыг өндөр үнэтэй авсан учраас газрын үнэ байрны үнэд шингэсэн гэж иргэд буруу ойлгож байна. Дарханд барилга барих төмөр, хайрга, элс, тоосго, бетон гээд бүх зүйл нь байна. Дээр нь газрыг нь үнэгүй олгож байна. Иймд Дарханчууд хямд байраар хангагдах бүрэн боломжтой.

Дарханд баригдаж буй орон сууцны барилгуудаас Минж проперти ХХК-ийнхан газраа өндөр үнээр худалдаж авсан. Учир нь өдгөө барилга баригдаж буй 3 хэсэг газрыг 8 жилийн өмнө дуудлага худалдаагаар 86,4 сая төгрөгөөр зарж байсан юм. Уг мөнгөөр дүүжин гүүрээ барьсан. Дуудлага худалдаагаар худалдаж авсан ААНэгжээс “Минж Проперти” ХХК худалдаж авсан байдаг.

Бусад орон сууцны барилгуудын хувьд буюу иргэн Ариунболд, Алтанцэцэг, Альфа констракшн, ОСКА компаниуд орон сууц барьж буй газраа үнэгүй авсан. Тодруулбал: МАН-ын байрны баруун талд барьж буй 9 давхар байр, аймгийн Захиргааны хойно баригдаж буй орон сууцны барилгууд 40000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих газраа үнэ төлбөргүй авсан.

Бид хяналт тавихаас гадна та бүхний хяналт шаардлага бас байх хэрэгтэй байна.

Бурхантай толгойд 2 том хашааг дураараа хатгасан байгаа. Манай ГХБХБГ-ынхан дураараа буусан, хашаа хатгасан айл өрх, ААНБ-ыг шалгаад буулгана нураана, хүчингүй болгоно гэх эрх байдаггүй зөрчлийг арилгаж чадахгүй байна. Бид төлөвлөдөг, зурдаг, хуваарилдаг, бодлого боловсруулдаг.

Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг хөндөн танилцуулсан. Ирэх долоо хоногоос та бүхний сэтгэл зовоож буй хашаануудыг буулгах ажил эхэлнэ.

  1. 4. Дархан сумын 10-р багийн иргэн, “Мөнх Зангилаа” ХХК-ийн захирал Г.Одбаяр   / 99398490, 96609490/

Гадны мөнгөтэй хүмүүс Дарханы газрыг бидэнд зарж байна. Саяхан би Эрдэнэтийн Мөнхсоёл гэдэг залуугаас 50 сая төгрөгөөр газар худалдаж аваад барилгын ажил эхлүүлж байна. Намайг газар авъя гэхээр уулын орой дээр газар зааж өгсөн. 12 давхар барилгыг уулын орой дээр барь гэж байна.Гэтэл миний 50 саяар худалдаж авсан газрын эргэн тойронд дандаа дарга нар газар авчээ. Тухайлбал: Хаянгийн жолооч НААҮГ-ын дарга О.Дорждэрэм өөрийнхөө нэр дээр биш Лхагвадорж гэдэг хүний нэр дээр газар авсан байх юм. Би төрийн албан хаагч болохоор өөр хүний нэр дээр авчихсан юм. Чи 160 саяар авчих гээд зарна гээд явж байх юм.

Дарханыг Дарханчууд л хөгжүүлнэ. Гадны хэн нэгэн хөгжүүлэхгүй. 2 давхар, 50-60 машины багтаамжтай, орчин үеийн тоноглол бүхий гражыг дээр нь тоглоомын талбайтайгаар барьж байгуулахаар зорьж байна. Ийм боломж олдох болов уу.

Мөн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн Хиймэл нуур байгаа газрын хажууд 2-3 га газрыг манай компанийн эзэмшилд өгвөл уг хиймэл нуурыг ашиглалтанд оруулж хажууд иж бүрэн тоглоомын талбай байгуулах зураг төсөв хийж байна.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- Таны 50 саяар худалдаж авсан газрын асуудлыг би мэдэхгүй ээ. Өөрсдөө дундаа наймаалцаж өгч авчихаад Газрын алба наймаа хийчихсэн юм шиг ойлгоод байдаг. Бүтээн байгуулая гэсэн хүнийг дэмжинэ. Зөвхөн дэд бүтэц барьсан газар хүрэлцэхгүй байна. 51 жилийнхээ дэд бүтцийг л тойроод хэрэлдээд сууж байна.

Дархан-Уул аймагт 24 тоглоомын талбай, 16 сургуулийн биеийн тамирын талбай байна. Сүүлийн жилүүдэд орон сууцны дунд машинууд багтахгүй болж, ногоон байгууламж, тоглоомын талбай авто зогсоол болсо. Иймд газар доогуур нүхэн граж барьж,  дээр нь тоглоомын талбай, ногоон байгууламжийг бий болгох санал гарсан. Өнгөрсөн жилээс 3 газар төлөвлөн 4-ийн 6, 4-ийн 5-р байрны хажууд Дарханы 2 барилгын компаниар бариулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус компаниуд барьж чадаагүй.

Энэ жил жишиг хорооллын хүрээнд 2, 3-р байрны дунд газар доор граж дээр нь тоглоомын талбай бариулахаар газар өгсөн. УБ хотын нэг компанид газрыг олгохоор болсон. Нүхэн граж тоглоомын талбай бариулах 6 газар байна. Маш хурдан хугацаанд чанартай барьж, гүйцэтгэх шаардлагыг компаниудад тавьж байгаа.

Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд энэ жил дүрслэх урлагийн галарей, номын ордон, Эх үрсийн ордон, Хөх хулганы орон зэрэг 3  барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Та өөрийн саналаа ХБХэлтэст танилцуулж, төсөв хөрөнгөө шийдээд ирвэл болно.

  1. 5. Дархан сумын 4-р багийн иргэн Д.Батноров /95959933/

Иргэн, ААНБ-д олгосон газрыг 2 жил болгоод хурааж байгааг та хувьдаа юу гэж боддог вэ.

Саяхан цэцэрлэг барих газрыг дуудлага худалдаагаар худалдлаа. Энэ хэр зохимжтой байв. Цаашид ийм чиглэлтэй байх уу.

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу 200 м газарт тэсэрч дэлбэрэх ачаатай байдаг учраас ШТСтанц барихыг хориглодог. Гэтэл 100 гаруйхан метрт ШТС-ууд барьлаа.  Хэрвээ тэсэрч дэлбэрвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Төмөр замын ойролцоо 500 м газарт иргэн, ААНБ-д газар олгохгүй гэдэг. Гэтэл Соёлын төв нэртэй барилга барьчихаад сүм болгочихлоо. Энэ мэтчлэн газрыг нь сэмхэн авахаа болиоч ээ.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- Цэцэрлэгийн газрыг дуудлага худалдаагаар өгөх сонирхол тун бага байна. Гэвч дуудлага худалдаа зарлахаас өөр боломж одоогоор алга байна.

13-р хороололд 3,8 тэрбум төгрөгөөр одоогоос 6 жилийн өмнө барьсан дэд бүтэцтэй нь уялдуулж дуудлага худалдаагаар олгосон. 4 газрыг дуудлага худалдаагаар борлуулж, 135,6 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан.

Тэнд 960 айлын орон сууц, 100 айлын хаус баригдана. Үүнтэй уялдуулан биеийн тамирын цогцолбор, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн барилга баригдана. УИХ-ын гишүүн С.Ганбаатар 14 цэцэрлэг барина гэж санал өгсөн. 16 багийн нутаг дэвсгэрт 12 газрыг төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Баталион, Мангирт, Дархан сумын 1, 3, 4-р багт 5 газрыг цэцэрлэгийн зориулалтаар олгосон. Дээр нь нэмээд Дархан сумын захиргаанд 1 цэцэрлэгийн барилга барих газрыг нь шийдэж өгсөн.

Цэцэрлэг, багийн хөгжлийн төв, цагдаагийн пост, хөгжлийн бэрхшээлтэй  иргэнд үйлчлэх төв зэрэг зайлшгүй хэрэгтэй барилгуудыг баг бүрт барихаар газрыг нь хадгалж байна. Хөрөнгөө шийдсэн хэн нэгэн эдгээр газруудыг сонирхвол барилга барих боломж байна.

Төмөр замын онцгой бүс замаасаа 2 км-т байдаг. Төмөр замын раойнд барьж буй барилга байгууламжийг Төмөр замын удирдах газраас зөвшөөрөл авч барьдаг. Тиймээс та бүхэн дээд газраасаа асууж тодруулах нь зүйтэй.

Соёлын төв нэрээр баригдаад өдгөө сүм болсон барилгыг барьсан хүнийг би мэднэ. Бидний шаардлагыг биелүүлдэггүй. Үүнийг таслан зогсоох эрх аймгийн ИТХуралд бий.

  1. 6. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал /95951110/

Нийтийн эзэмшлийн талбайд газар олгохгүй байгаа гэж та хэллээ. Дархан сумын 5–р багийн нутам дэвсгэрт Гэцог Даржаалин хийд нийтийн эзэмшлийн талбай руу газар сунгах гэж байна. Өнөөдрийн байдлаар 30-аад жил ургасан 7 ширхэг улиас модыг устгалаа. Тус хийдийнхэн “Найтаг Хайрхан” СӨХ-ны эзэмшилд байдаг 2-р 60 айлын байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай руу өргөөшөө 7 м, уртаашаа 54 м хүртэл газар сунгах хүсэлтээ 2012 оны 4 дүгээр сард аймгийн ГХБХБГазарт өгчээ. Газрын алба холбогдох асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж, захирамж гаргуулан 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу өнөөдөр газраа ийнхүү сунгаж байгаа юм байна. Үүнийг оршин суугчид эсэргүүцэж байна.

Дархан-Уул аймагт нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн биеийн тамирын талбай үлдсэн гэж та ярьлаа. Тэгвэл тэр талбайнууд руу эхнээс орж байгаа юм бишүү.

Дархан сумын  5-р багийг  хариуцдаг мэргэжилтэн хариулахдаа :-Би мэдэхгүй. Кадастрын зураг над дээр ирэхээр түүнийх нь дагуу бичиг баримтыг нь бүрдүүлж гэрээ хийсэн гэв. Кадастрын зурагт Батчулуун гэдэг хүн “Зураг үлдсэн, Хянасан” дээр нь хоёуланд нь гарын үсэг зуржээ. Энэ юу болж байна аа.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- Хийдийн газар сунгаж буй асуудлыг мэдэж байна. Багийн даргатай нь уулзсан. Хийдийнхэнд газар сунгаж болохгүй гэж хэлсэн байгаа. Газар сунгаж буй хүмүүс шөнө модоо тайраад өдөр нь газраа сунгаж байна. БОГазраас 1 модыг 10 гаруй мянган төгрөгөөр үнэлж, мөнгийг нь төлөөд мод унагаах зөвшөөрөл авдаг юм билээ. Засаг захиргаагүй зүйл их байна. Үүнтэй хамтарч тэмцье.

Кадастрын зурган дээр 1 хүн 2 удаа гарын үсэг зурсан байж магад. Нэгнийгээ амарсан, өвдсөн үед төлөөлсөн байж болох юм. Үүнийг судална. Хэрэв ямар нэгэн эрх ашгийн үүднээс 2 гарын үсэг зурсан байвал хариуцлага тооцно.

  1. 7. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал /99372070/

Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбатыг хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүст хандан нэг зүйлд хариулт хэлэхийг хүсч байна.

Дархан сум жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж, аймгийн ИТХурлаар батлуулдаг. Энэхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс гадуур газар олголт хийх тохиолдол байна уу.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оны дундуур юм уу төсвийн тодотголоор хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээд ирсэн болон үнэхээр зайлшгүй тохиолдолд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээд газар олгодог. Энэ жилээс эхлэн ингэж газар олгох болвол сумын ИТХ-аар оруулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх журмаар шийдэж  байя гэсэн шийдэлд хүрээд байна.

  1. 8. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал /99372070/

Та бид бүгдээрээ сонслоо. Газрын асуудлаар иргэд бухимдаж, байгаагийн шалтгаан ерөөсөө л үүнээс болж байгаа юм.

Газрын хувьд иргэд төрийн байгууллагуудын хооронд ойлгоцохгүй ганц л асуудал бий. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Газрын алба-Засаг дарга-Давуу эрх эдэлсэн иргэн гурвын холбоосоор олгоод байгаа явдал юм. Үүнийг таслан зогсоож чадвал хэн нь юунд зориулж өгөөд байгаа нь мэдэгдэхгүй газрын асуудлыг цэгцлэх бүрэн боломжтой болно Иргэд газрын асуудалд тэгш эрхтэй байх ёстой. Энэ бол үндэсний баялаг шүү дээ.

Дархан сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр хийхдээ хоёр байрны дунд ТҮЦ-ний газар олго гэж, тойргийн хажууд цэнхэр хашаа хатга гэж, сүм хийдийн хашааг сунга гэж төлөвлөдөггүй. Хэн зөвшөөрлийг өгөөд байна вэ гэхээр үүнийг аймгийн Засаг дарга, ГХБХБГ-ын дарга хоёр нийлж байгаад л өгч байна. Засаг дарга инженерийн шугам сүлжээтэй газрыг шууд олгох эрх мэдэлтэй гэдэг үүднээс шууд олгодог. Иргэдийн бухимдал үүнээс болж үүсч байна. Ядаж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлдэг баймаар байна.

Хабитадад 300 айлын газар олгоно гэсэн мэдээллийн дагуу тэнд айлууд дур зоргоороо бууж, хашаа хатгаж байна.

5-ийн 4-ийн хажууд цэнхэр хашаа хатгаад 3-4 жил боллоо. Буулгах тухай шаардаад ирэхээр газраа ухаад эхэллээ. Дархан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар олгож байгаад иргэд бухимдаж байна. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- 5-ийн 4-ийн хажууд барьсан хашааг буулгахаар 2 ч удаа очсон. Алтангэрэл судар төв гэж олон улсын байгууллагад хөрөнгө оруулалт хийсэн гэдэг утгаар нь газар олгосон байдаг. Зургаа хийлгээд явж байгаа. Ажлаа хурдан эхлүүлэхийг шаардаж байна.

Ганц Хабитат биш энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 6 газар төлөвлөсөн. Дархан Сэлэнгийн зам дагуу 1200 айл, Хабитатад 360 айл, онгоцны буудалд 67 айл, Дархан сэлэнгийн зам дагуулаад 3 шард 556 айлд газар олгохоор төлөвлөж, 2 шатлалын хуралд оруулаад хасагдсан. Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 3 удаа, аймгийн ИТХ-аар 2 удаа оруулж, хэлэлцэн батласан.

Айлуудад газар өгөхгүй байж болно. Их амархан. Эрх мэдэлтнүүд нь хүчиндчихгүй л бол өгөхгүй байж чадна.

  1. 9. Дархан сумын 11-р багийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Отгонбаатар /95372222/

Иргэний Танхимын хэлэлцүүлэг ажлын өдрүүдэд зохион байгуулагдах юм. Залуу хүмүүс оролцох гэхээр ажилтай байна Миний хувьд ажлаа таслаад сууж байна.

1. 9-р сургуулийн урд нүх ухаад төмөр гозойлгоод тавьсан хүүхдүүд орж тоглоод байна. Хайрганы чулууг бие биерүүгээ шидэж байна. Энэ асуудлыг шийдмээр байна.

2. Хороолол дунд зогсоол барих, хүүхдийн тоглоомын талбайн дор граж барих ажлыг яаравчлах хэрэгтэй. Саяхан Замын цагдаагийн тасгийн байцаагч нар байрны урд хүүхдийн тоглоомын талбай дээр тавьсан машинуудын номерыг тайлж аваад явсан. Нэг талаасаа тэдний хийж буй ажил зөв юм шиг боловч нөгөө талаасаа буруу байна.Машинаа тавих газар алга байна шүү дээ.

3. Шинэ хорооллын 6,7-р байрны урд байрлах граж, 15-р цэцэрлэгийн хажууд байрлах гражны эргэн тойронд үхсэн нохойны сэг, шатаасан хувцсны үлдэгдэл, архи пивоны шил сав гээд маш их хог байна. Эзэмшигчдээр нь хогийг нь цэвэрлүүлдэг болох

4. Газрын албанаас газар олголтын байдлаа сайн мэдээлж нээлттэй болгох хэрэгтэй. Аймгийн ИТХурал гэхэд Иргэний Танхимын утас, вэб, facebook, twitter хаягууд нээлттэй байна. Үүгээрээ дамжуулан маш их мэдээллийг цацаж байна. Үүнтэй адилхан бүх төрлийн мэдээллийг өгдөг болох хэрэгтэй.

5. Газрын албаны мэргэжилтнүүд үнэхээр ажил ихтэй байдаг юм билээ. Дураараа буусан хашаа хороог буулгаж, хөөхөд хүч хүрэхгүй байгаа бол залуучууд, иргэд бид оролцоё. Газрын албаны дэргэд Иргэдийн оролцоотой зөвлөл байгуулая. Иргэн байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулаад, мэдээллээ ил тод өгөөд ажиллавал иргэдийн бухимдал арилна. Зохион байгуулаад өгвөл залуучуудын зүгээс оролцоход бэлэн байна.

5. Хөтөл хорооллын дэд бүтцийн асуудлыг хэзээ шийдэх вэ. Алслагдсан гэр хороололд 8x8 хэмжээтэй байшин бариад 4x4 хэмжээтэй хэсгийг цагдаагийн хэсэгт ашиглуулах эрх нээлттэй юу.  Мөн алслагдсан гэр хороололд нийтийн тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- 9-р сургуулийн урд төмөр гозойлгоод орхисон газрыг хүчингүй болгосон. Цаад эзэд нь шүүхэд хандсан байгаа. Энд хүүхдийн төрөлжсөн тоглоомын талбай барихаар төлөвлөж байна.

Шинэ хорооллын гражуудын эздийг тухайн гражуудаа будаж янзлах үүрэг даалгавар өгсөн. Мөн хог цэвэрлэгээ, орчны тохижолтонд ч анхаарахыг үүрэг болгосон.

Иргэдийн оролцоог түшиглэж ажиллах үнэтэй санал хэлсэн чамд баярлалаа. Аймгийн ГХБХБГазарт нээлттэй танхим нь бэлэн байгаа болохоор хэдэн мянган хэсэг бүлэг болоод ажилласан ч болно. Таны саналыг ажил хэрэг болгоно.

10. Дархан сумын 15-р багийн иргэн Г.Бааран /99234913/

1. Газрын дуудлага худалдаа болох, иргэдэд газар өмчлүүлэх талаархи мэдээллийг иргэдэд ямар журмаар хүргэж байна вэ. Бид мэдэхгүй өнгөрөөд байна.

2. Тухайн газрыг авсан иргэн хэмжээндээ хашаа хатгаж уу үгүй юу гэдэгт ямар хяналт тавьж байна. Манай багт хашаагаа сунгасан, машин замд тулгаад барьсан олон айл байна. Догол гарсан хэсэгт нь хогийн цэг үүсээд байна.

3. Газар олголтын асуудлаар сум, багийн захиргаатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ.

4. Дархан сумын 15-р багт багийн төв, цэцэрлэг байхгүй байна. Тус барилгуудыг барих газар манай багт үлдсэн үү.

5. 100 айлын хаусын газрыг хэдийд ямар журмаар олгох вэ.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- Газрын дуудлага худалдааны зарыг “Зууны мэдээ” сонин болон орон нутгийн сонинд сарын өмнө байршуулсан. Багуудын төвд зурагт хуудсаар дамжуулан мэдээлсэн. Орон нутгийн ТВ-үүдэд мэдээлэл өгсөн. Зөвхөн Дархан-Уул аймагт бус улсын хэмжээнд зарладаг. Тэр хэрээр Монгол улсын өнцөг булан бүрээс иргэн ААНБ  оролцох боломжтой. Саяханы дуудлага худалдаагаар Улаанбаатараас ирсэн хүн ялагч болсон.

Газар олгох тухай мэдээллийн дагуу модны захын зах банзны үнэ 2 дахин нэмэгддэг. Газар олгосны дараагаар сарын дараа очиж хяналт тавьдаг.

15-р багт цэцэрлэгийн 3  газар олгосон. Бариагүй байна. 360 айлын газар төлөвлөөд аймгийн ИТХуралд оруулаад санал болгож байна. Энэ газартай уялдуулан нэг цэцэрлэг нэг сургуулийн барилга барих газрыг мөн төлөвлөсөн. Хэрвээ иргэн, ААНБ гэрийнхээ ойролцоо цэцэрлэг баръя гэвэл гурвалсан гэрээ байгуулаад газар олгож болно.

3,8 тэрбум төгрөгөөр дэд бүтцийг нь барьсан газарт 100 айлын хаус барина. Зураг нь бэлэн болсон. Газар нь бэлэн байгаа. Ямар ч маргаангүйгээр нэг ч айлд олгоогүй байгаа. Журам нь гарвал хэн ч хамаагүй очоод хаусын газар авахад бэлэн. Өнөөдрийн байдлаар журам нь хэлэлцэгдээд явж байна. Нэгдсэн хашаа, дохиоллын системтэй, нэгдсэн зам харгуйтай орчин үеийн хороолол байх болно. Гадна дизайн ерөнхий төлөвлөлт жигд, дотоод заслаа тухайн айл өөрсдөө зохицуулж хийнэ. Газрыг хэнд ч өгөөгүй гэж хэлэх байна.

11. Дархан сумын 10-р багийн иргэн П.Юра /99372595/

1. Дархан-Уул аймагт гадны хэдэн иргэн, ААНэгж газар эзэмшиж, ашиглаж байна.

2. СӨХ орчмын газар тухайн хорооныхоо хэдэн хувийг эзэлдэг вэ.

3. Дархан-Уул аймгийн газрын албанд Хот байгуулалтын алба гэж байна  уу.

4. Дархан сумын 10-р баг ерөнхий боловсролын сургуульгүй байна. Газар зохион байгуулалтын сайхан төлөвлөгөө харагдаж байна. Цахилгаан эрчим хүч, ус, дулаан зэрэг дэд бүтцийг нь хамт төлөвлөдөг үү. Мөн орон сууцны хорооллуудаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлчилгээний байгууллагатай нь хамт төлөвлөж байна уу. Дэд бүтэц гэснээс Дархан-уул аймагт хонгилын системийг хэзээ нэвтрүүлэх гэж байна.

5. Цэцэрлэг сургуулийн барилга барих газрыг гадныхан аваад сургууль цэцэрлэг барьж өгч байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаас тэр нөхдүүд мөнгө угаагаад байгаа юм биш биз. Бид терроризмийг дэмжээгүй байгаа.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- Дархан-Уул аймагт газар эзэмших гэрээтэй 1800 орчим ААНБ байна. Ашиглах гэрээтэй 37 гадаадын иргэн байна. Энэ тоог нарийн гаргаж өгч болно.

Хот байгуулалтын алба бий. Аймгийн ерөнхий архитектур Ч.Батбулган миний хажууд сууж байна.

СӨХ орчмын газрыг олгох тухай ЗГ-ын тогтоол байдаг. Энэ тогтоолыг үндэслэн Дархан хотын СӨХ-ны газрыг 5 жил хэмжиж, СӨХ-үүдэд газрыг нь зурж өгсөн. Хяналтын ажил хагас бүтэн сайнд явдаг. Ажлын өдөрт зав гардаггүй.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй хамт дэд бүтцийг нь төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар консулын хажуугаас хойшоо Дархан буудал хүртэл 400-гийн шугам яваад баруун тийш явсаар 17-р сургуулийн урд талд очоод хойшоо багш нарын байрны хажуугаар яваад хамгийн сүүлд тавьсан үерийн далан хүртэл 200 гийн шугам болж явна. Энэ дунд 2 ДПЭ барих дэд бүтцийн төлөвлөгөө байна.

Хуучин газрын шугмыг сольж, шинэ газар нэмж төлөвлөдөг журамтай. Аймгийн засаг дарга УБ хотод ажиллаж 900 сая төгрөг хөөцөлдөж олсон. Шинээр барих хорооллуудыг нэмж барьж болох юм.

Дархан сумын 10-р багт ЕБСургууль барьж болно. Газар нь нээлттэй байгаа.

Нэгдсэн эмнэлгийн урд гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгсөн 38 га газрыг хүчингүй болгож, аймгийн БСГазарт Багш хотхон байгуулахад 15 га газрыг хүлээлгэж өгсөн. Энд сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдана.

Хариулт: Аймгийн ерөнхий архитектур Ч.Батбулган:-Дархан хот нь суурьшлийн 2 бүс, үйлдвэрийн нэг бүсээс тогтдог. Байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл 3 удаа хотын ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Одоогоор 2002-2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөг мөрдөн ажиллаж байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байдаг. Эхлээд ерөнхий төлөвлөгөө гардаг. Дархан хотод 22 хороолол 2020 он хүртэл төлөвлөгдсөн. Одоогоор 300 га газарт 9 хорооллыг 2020 оноос цааш давж урьдчилан төлөвлөж зургийг нь хийж байна. Ерөнхийдөө төлөвлөсөн, Иж бүрэн болоогүй тойм зураг гарсан.

Дархан хот ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж байгаа. Аймгийн ИТХурал, МХГ, ГХБХБГазраас хянадаг.

12. Аймгийн ЭМГ-ын Үйлдвэрчний хорооны дарга Б.Батболд /99099327 /

Энэ өдрийн хэлэлцүүлэгт 2 санал асуулттай ирлээ.

Иргэд, ААНБ-ын ашиглаж байгаа газрын тооноос илүүтэй хэний нэр дээр хэдий хэмжээний газар хаана хаана байрладаг юм. Ямар хугацаагаар ашиглах талаархи мэдээллийг цахимаар ил болгох хэрэгтэй.

Цөөхөн хэдэн хүмүүст газар өгч байна. Хаус барьж буй газруудад нийтийн орон сууц барих ёстой байтал танай газар зохион байгуулалтын төлөвлөлтийн бодлого буруу яваад байна. Хоосон задгай газруудыг очоод асуухаар бүгд эзэнтэй байдаг. Танай байгууллага дээр очоод мэдээлэл авах гэхээр танай ажилтнууд маш их хүнд сурталтай байдаг. Үүнд иргэд бухимддаг.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын орон сууцны газрын асуудлыг 2012 оны 9 дүгээр сараас хойш хөөцөлдөж байна. 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулна гэсэн боловч ороогүй байна. Ам ажил хоёр чинь зөрөөд байна.

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын орон сууц барих асуудлыг 2013 оны газар зохион байгуулалтын хурал, аймгийн ЗДаргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн боловч хасагдсан.         13-р хороололд 9 давхар 6 байр барихаар төлөвлөж байгаа. Аймгийн ЗДаргын зөвлөлийн хурлаас дээрхи байрыг төрийн албан хаагчдад зориулахаар шийдвэрлэсэн. ЭМГазар ажилтнууддаа зориулсан тусдаа орон сууц барих зайлшгүй шаардлагатай гэж үзвэл 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад, дэд бүтэц хамгийн түрүүнд очих газарт, асуудлаа тавиад шийдүүлж болно. Эрх нь нээлттэй.

13. Аймгийн ЭМГ-ын Үйлдвэрчний хорооны дарга Б.Батболд /99099327 /

Энэ мэтчлэн хариугаа албан тоотоор өгөх хэрэгтэй. Орон сууц барьж өгөх санал тавьсан 2 ч компани саналаа татсан .

Хариулт: Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат :- Очоод судлаад үзвэл бүх мэдээлэл нээлттэй байгаа.


14. Өргөө багийн иргэн О.Дашдаваа / 88375062 /

Дарханд Авилгатай тэмцэх газрынхан ирээд хамгийн их авилгад өртсөн байгууллагаар танай байгууллагыг нэрлэсэн. 2 жилийн өмнө Мөнхбат дарга та авилгалын асуудлаар янз бүрийн мэдээлэлд орооцолдсон. Үүнд тайлбар өгнө үү.

Дархан буудлын зүүн тийш хэсэг барилга баригдаад зогслоо. Одоо ч зогсонги байдалтай байна. Түрүүчийн аймгийн Засаг дарга барих зөвшөөрөл өгөөд, шинэ Засаг дага зогсоосон гэсэн яриа байна. Үнэн үү.

Өнөөдрийн байдлаар Дарханчуудын газар өмчлөх байдал хэдэн хувьтай байна вэ.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:-Авилгатай тэмцэх газрынхан ирээд Авилгачнаар дуудаад явсан. Өнөөдрийн байдлаар өгсөн авсан нотлогдсон зүйл алга байна. 2 жилийн өмнө хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бичээгүй байсан. Энэ асуудлыг шалгаад асуудалгүй болохыг нотлосон.

13-р хорооллын барилгын ажлыг аймгийн Засаг дарга зогсоогоогүй. Газрын маргаан гарч, дээд шүүх хүртэл заргалдсан учраас барилгын ажлыг түр зогсоосон. Одоо барьж буй 5 объектыг өгсөн. Үлдсэн газарт төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барина.

Дархан –Уул аймагт газар өмчлөлийн байдал 11,2 хувьтай байна.

15. Дархан сумын 14-р багийн иргэн Д.Эрдэнэ-Очир /99062579/

1. Ширээ нуруунд ихэвчлэн Дарханы айлууд байдаг. Гэвч газар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумынх байдаг. Газраа хувьчилж авах, гэрчилгээгээ шинэчлэх асуудал хүндрэлтэй байна. Газрыг нь Дарханых болгож асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй юу.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:-2013 онд газар өмчлүүлэхэд Ширээ нуруунд 470 өрх айл байсан. Энэ газрыг одоогоос 28 жилийн өмнө сайдын зөвлөлийн тогтоолоор ДУА-ийн хэтийн төлөвлөлт гэж 400 га газрыг олгосон. Манай аймгаас 9 км сайжруулсан шороон зам тавьж, дэд бүтцийг нь тавьж 2 худаг барьсан. Гэтэл 2003 онд газрын тухай хууль гарч Сэлэнгэ аймаг энэ газраа хуулийнхаа дагуу буцаагаад авсан. Өдгөө энд 670-аад өрх айл амьдарч байна. Газар нутгийнх нь харъяаллаар Дарханд байлгая гэдэг асуудлыг дээр дооргүй ярьж байна. Аймаг сумын дарга нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дарга нартай хэд хэдэн удаа уулзсан боловч тусыг олохгүй байна. Монгол улс цаашдаа бүсчилсэн хөгжлөөр хөгжинэ. Тиймээс ямар ч асуудалгүй болно гэж тайлбарладаг. Иргэдийн нийтийн хурлаар дамжуулаад УИХ-ын гишүүддээ дамжуулан Засгийн газарт тавих хэрэгтэй байна. Малын бэлчээрийн асуудлыг ч мөн шийдэж чадахгүй байна.

16. Дархан сумын 13-р багийн иргэн Н.Отгонсүрэн /99032641/

1.Хабитат хороололд 360 айлд газар олгох асуудлаар ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн болон бусад удирдлагуудаас лавламаар байна. Мөнхбат даргатай удаа дараа уулзаж, Хабитат хороололд 0,7 га газраа өмчилж авах саналаа илэрхийлж байсан. 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад өгнө гэж байсан. Гэвч өнөөг хүртэл төлөвлөлтөө хийгээгүй юм шиг байна. Энэхүү 360 айлын газрыг бидэнд төлөвлөөд өгөхөд юун болохгүй байгаа юм бэ.

2. Их сургуулийн гудамжинд дэд бүтэцтэй газар гэж худалдаж аваад хувийн сууцаа барьсан. Гэтэл бидний дулааныг хязгаарлана гэсэн мэдэгдлийг удаа дараа тавьж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Ямар боломж байна.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- Хабитатад 360 айл буюу 52.6 га газрыг төлөвлөсөн. Дархан сумын ИТХуралд саналаа явуулсан. Сумын ИТХурал батлавал, аймгийн ИТХурлаар хэлэлцүүлж батлуулснаар газар олгох эрх нээгдэнэ. Төлөвлөөгүй биш төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХуралд хүрч очоогүй учраас аймгийн ИТХ-ын даргад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ асуудал доод шатнаасаа эхлээд хэлэлцэгдээд явж байна. Батлагдаад иргэдэд газар олгогдох юм байна гэсэн ойлголттой байж болно.

Хариулт: Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал: - Өнгөрсөн жил аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн мэргэжлийн байгууллагуудаар Дархан хотын агаарын бохирдолд судалгаа хийлгэсэн. Шинэ Дарханы хамгийн их бохирдолттой хэсэг нь 10-р хороолол буюу Мангирт, Хабитатын хэсэг гэж тогтоосон. Энэ асуудлыг олон удаагийн хурлаар ярьж байна. Орон сууцны хороолол барьж буй газрынхаа толгойд гэр хороолол бий болгосон нь буруу төлөвлөлт байлаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Ингэсээр байтал дахиад 360 айлд газар өгнө гэж мэдээлэл цацаж байна. Америк кинонд гардагчлан түрүүлж очиж дугуй хатгасан нь газар авна гэдэг шиг газраа трактораар хагалаад, дугуй хатгаад эхэлсэн байна. Хаанаас мэдээлэл авсан гэхээр аймгийн газрын албанаас авсан. Энд газар өгөх юм гэлээ гэж ярьж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Дархан сум газартай холбоотой акт гаргадаггүй. Өөрөөр хэлбэл эрх мэдэл байдаггүй гэсэн үг. Хуулиараа 0,7 га газрыг олгох эрхтэй. Одоохондоо энэ эрхээ аваагүй байна. Тун удахгүй энэ эрхээ авна. Тэгэхээр Хабитатад гэр хороолол үүсгэх чиглэлээр газар олгохгүй. Дархан сумын ИТХурал ч ийм байр суурин дээр хатуу зогсоно.

17. Дархан сумын 16-р багийн иргэн М.Мөнхбат

1. Ширээ нурууны асуудлаар иргэд асуучихлаа. Газрын асуудал шийдэгдэх байх. Кадастрын зургаа хийлгэж чаддагүй их уддаг. Иймд кадастрын зургийг нь Дарханы Газрын албаар хийлгэж болохгүй юу. Зөвхөн энэ асуудлыг тохиролцож болохгүй юу.

2. Орон сууцны барилгуудыг тойруулж өргөтгөн маш олон үйлчилгээний барилгууд барьсан. Энэ газрыг хэрхэн яаж олгодог юм бэ. Хэн мэддэг юм. СӨХ, иргэд аль аль нь мэдэхгүй юм. Тэр газраас авдаг хураамж гэж байна уу.

3. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн дотор эзэмшүүлж ашиглуулахаар олгосон газар байна уу. Зам дагууд нь 100-гаад метр газар хасаад дарга нарт нь өгсөн гэдэг явган яриа байна. Энэ үнэн үү.

4.  Дархан-50 цогцолборын хажууд Улаанбаатар банкны барилга баригдсан. Тус барилгын хоёр талд дахиад барилга барьж байна. Ийм сайхан газарт яагаад гоо сайхангүй үзэмжгүй барилга бариад байдаг юм бэ. Энд ямар зориулалттай барилгууд баригдаж байгаа юм. Дахин ийм барилга энэ хавьд баригдах уу.

5. Тантай холбоотой асуудал илэн далангүй их яригдаж байна. Та энэ ажил дээр сайн найз, сайн танил, сайн хамтрагчийн хүчээр миний мэдэхийн 9 жил ажиллалаа. Шүүмжлүүлж, ард иргэдээрээ чичлүүлээд суугаад байх шаардлага байдаг юм уу. УБ хотын зарим дарга нар санаачилгаараа өргөдлөө өгөөд явж байна. Танд ийм боломж байхгүй юу. Мэдлэг боловсролтой залуу хүмүүст ажлаа өгөөд нэр төрөө гайгүй дээр нь аваад салах боломж байдаггүй юм уу.

6. 2-р хороололд Силикатад эзэмшүүлдэг том талбай байдаг гэдэг. Ямар зорилгоор эзэмшүүлэхээр өгсөн юм. Энэ зорилго өдгөө биелэгдсэн үү. Та нар авчихаад 5 сая, 15 сая, 20 сая гээд жил бүр үнийг нь өсгөөд зараад байдаг юм биш үү. Ийм яриа ард иргэдийн дунд байна.Үүнд бодитой хариулт өгнө үү.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- Ширээ нурууны Газрын кадастрын зургыг Сэлэнгэ аймгийнхан зөвшөөрвөл манай газрын алба зурж өгч болно. Тус аймгийнхан өөрсдөө кадастрын зургаа зурна гэдэг. Хамтарч ажиллая гэвэл болно.

Орон сууцны нэг давхрыг өргөтгөх асуудлыг аймгийн ГХБХБГ олгодоггүй. Газрын гэрчилгээ өгдөггүй төлбөр авдаггүй. Аймгийн захирагчийн албанд хүсэлт тавиад өмчилж авсан нэг давхруудаа өргөтгөдөг. Нэг давхарт амьдарч буй тухайн айлын сунгасан газар 5 давхарт амьдарч буй нийт айлуудын эзэмшилд байх л газар. Нэг давхарт байдаг гэдэг утгаараа ямар зөвшөөрөлгүй сунгаж байна. Газрын гэрээ гэрчилгээгүй зүйлээс төлбөр авдаггүй.

Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 3 газар олгосон. Газар олгох асуудлыг аймгийн ХБХэлтэс аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэнэ.  Энэ бол дэд бүтэцгүй газар. Манай зүгээс бол газар олгохгүй байх.

Дархан 50 цогцолборт Улаанбаатар банкны барилгын хажууд Хаан банк , ард талд нь Капитрон банк барилгаа барьж байна. Наад талд нь Капитал банк барина. 6 жилийн өмнө энэ газрын ашиглалтыг сайжруулах үүднээс аймгийн ИТХ-ын шийдвэрээр аж ахуйн нэгж байгууллагад биш гоё барилга барилга бариулая гэдэг үүднээс банкны байгууллагуудад газар өгсөн байдаг. Спорт цогцолборын урд талд аймгийн ЗДТГ-ын барилга баригдана. Газрыг нь гэрээ байгуулаад өгсөн.

Би энэ ажлыг 10 жил хийж байна. Янз бүрийн яриа их гарч байгаа. Чадалтай хүн хүрээд ирвэл одоо ч гэсэн энэ ажлыг өгөхөд бэлэн байна. Дарга хийх дуртайдаа энэ ажил дээр байгаад байгаа юм биш. Хадгалж, хамгаалж ирсэн Дарханы газрыг боломжоороо шийдээд ирсэн гэж өөрийгөө ойлгож, энэ ажлаараа бахархаж явдаг. Сайн ажиллах мэдлэг боловсролтой залуу хүн ирээд ажиллах ёстой гэж боддог.

3-р хороололд байгаа газар Силикатын нэр дээр явдаг. Газрын алба газрын гэрээ гэрчилгээг нь олгосон байдаг болохоос биш хэсэгчилж хуваагаад зарсан асуудал байхгүй. Хэрвээ зарсан бол Силикат ХХК л тийм юм хийж яваа байх гэж бодож байна. Манай албан дээр энэ газрыг хувааж хуваарилая гэсэн санал одоогоор ирээгүй. Нягталж үзэж болно. 18,4 га газар байгаа.  Уг нь орон сууцны хороолол барих ёстой. Тухайн районд дэд бүтэцгүй учир хойшлуулсан. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт аймаг бүрт нэг нэг загвар хороолол байгуулах хүрээнд мянган айлын хөтөлбөрт 3-р хорооллыг оруулсан.

18. Дархан сумын 6-р багийн иргэн Ч.Ургамал / 99373169 /

Хүнсчдийн 4, 5 ,6-р гудамжны төгсгөлд айлууд зам хааж буусан. Айлуудыг хашаагаа хатгаж байхад та өөрөө тэнд ногоон жийптэй явж байсан. Тэр үед айлуудын үйлдлийг таслан зогсоож болоогүй юу. Машин зам, явган хүний зам хаагдсан. Усаа ч авах боломж алга.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- Би очсон. Болохгүй гэдгийг нь хэлсэн. Мэдэгдэл өгсөн.Торгодог хүчингүй болгодог эрх нь манай байгууллагад байдаггүй. Газар олгоогүй. Дураараа барьсан хашаа зөндөө байна.

19. Дархан сумын 14 багийн иргэн Ж.Мягмар  /95616737 /

Од цогцолбор сургуулийн дунд байсан биеийн тамирын талбайг хэн авсан юм. 10 жил хашаатай байсан. Одоо хашаа нь алга болсон байна. Сургуулийнхаа ач зээг зөөдөг. Түүнд их санаа зовдог. Ямар хүн энэ газрыг авчихав. Хүүхдүүдэд нь энэ газрыг өгмөөр байна.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- 2000 онд Газрын алба байгуулагдаагүй байхад Пүрэвжав гэдэг хүн Дарханд хамгийн анх газарт 2,3 сая төгрөг төлөөд авч байсан байдаг. Эзэн нь өөрөө бурхан болсон Тухайн газрыг хүчингүй болгох гэхээр 2000 оноос хойшхи 2,3 сая төгрөгийг хамгийн багаар нь хүүгийг нь бодоод мөнгийг өгч хохиролгүй болгочихоод газраа ав гэдэг тайлбар өгдөг. Бүрхэг байдалтай байдаг.

20. Дархан сумын 3-р багийн иргэн Тунгалаг

Манай баг мал бүхий иргэдтэй. Гэтэл мал бэлчээрлүүлдэг 3 орчим га газарт цэнхэр хаша барьсан. Багийн засаг дарга бид хоёр ямар хүн авсаныг нь мэдэх гэтэл эзэн нь олдохгүй байна. Ямар хүнд ямар зориулалтаар тухайн газрыг өгөв өө. Дэлхий дэлгэнэсэн цаг ирчихээд байхад малчид малаа хашаандаа хашаад байх уу. Мал бүхий иргэдийнхээ гарын үсгийг цуглуул гэсэн цуглуулчихсан байгаа. Хариуцлагатай хандах хэрэгтэй байна.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- Тухайн багт амьдарч буй малчдынхаа саналыг даруйхан цуглуулаад аваад ир гэсэн ирээгүй байна. Өгсөн газрыг авч болно. Ард түмний санаачилгаар буцаагаад авч болно.

21. Дархан сумын 1-р багийн иргэн Ц.Лхамсүрэн / 95713146 /

Монгол Улсын Загвар хот болно гэж байгаа. Одооноос Дарханд мал байлгана байлгахгүй гэдгийг зарлах хэрэгтэй байна. Хэрвээ мал байлгана гэвэл баг бүрт малын бэлчээрийн газрын зураг гаргаж өгөх хэрэгтэй байна. Малын бэлчээртэй холбоотой маргаан гарч байна.

2012 оны 4 сарын 20-нд албан бичиг өгч байсан. 1974 онд 1,2,3-р багийн дундуур гол урсаж байсан. Гэтэл одоо зүлгийг нь хүмүүс эвдээд дууслаа. Энэ гол болоод эргэн тойрон дахь зүлгийг хамгаалах арга хэмжээ авч өгөөч.

22. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал /99372070/

Газрын асуудлаар иргэд шүүмжилж байгаа ч гэсэн Улаанбаатар хот шиг замбараагүй болгоод алдаагүй байна. Энэ хэлэлцүүлэгт багийн ИНХ-ын дарга нар оролцож байна. Та бүхэн цаашдаа баг бүртээ сургууль, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудыг байгуулж болох судалгааг гаргах хэрэгтэй байна. Энэхүү судалгаагаа аймгийн ГХБХБГазарт хүргүүлэе. Газрын албаныхан сууж байгаад энд тэнд ийм юм барина гэж төлөвлөх бус тухайн багт амьдарч буй иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан төлөвлөх шаардлагатай байна.

Цаашид тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт газар олгохоо зогсоох. Аймгийн Засаг даргад энэ газарт газар олгохыг багийн ИНХурал нь иргэд нь зөвшөөрөхгүй байна гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй байна.

Жишээлбэл: 2012 оны 7 сард 38,39-р байрны дунд ТҮЦ-ийн зориулалтаар газар олгосон байна. Манай байрны гадна хүүхдийн тоглоомын талбайн дунд ТҮЦ-ний зориулалтаар газар олгосон байна гэж иргэд нь бухимдаад, газрыг нь хүчингүй болгож өгөөч гэж хандаж байна.

Төлөвлөгөөнд тусгаж батлаагүй асуудлыг иргэдэд түрүүлж мэдээлэх хэрэггүй. Жишээ нь: Хабитат хорооллын талаар иргэдэд албан ёсоор мэдээлэл хийж, 360 айлын газар олгохгүй ээ гэдгийг албан ёсоор хэлж өг гэж хэлмээр байна.

Хуулийн хүрээнд ажиллаж байна гэж хэллээ. Зөвшөөрөлгүй баригдсан хашаануудад 2-3 жилийн дараа гэрчилгээ бичиж өгдөгөө болиоч ээ. Гэрчилгээ бичиж өгөөгүй л байх юм бол хэзээ нэгэн цагт төр тухайн газрыг буцааж авах эрх нь нээлттэй байна. Гэрчилгээнээс чинь болоод шүүхдэлцээд байна. Иргэд ч дураараа очиж буучихаад нэг сонгууль болохоор  засаг даргаар шийдвэр гаргуулаад авчихна гэсэн сэтгэхүйтэй байна.

Зурагтын толгой ийм маягаар гэр хороолол бий болох нь байна. Өнөөдөр гэрчилгээгүй байгаа ч 2-3 жилийн дараа гэрчилгээгээ авчихдаг жишиг Дарханд байна.

23. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал /95951110/

Дархан сумын 5-р багаас аймгийн ИТХуралд сонгогдсон. Манай багт газрын маргаантай асуудал гараад байна. Өнөөдөр энэ асуудал ганц багийн асуудал юм шиг боловч нийтийн эзэмшлийн зам талбай руу халдаж буй нь аймгийн асуудал юм. Мэргэжилтнүүддээ анхаараач ээ. Та ганцаараа л хариулаад байх юм. Энэ хэдэн мэргэжилтнүүд чинь яачихсан юм бэ.

Та болохоор мэргэжилтэн Наранцэцэгээс мэдээлэл ав гэсэн. Гэтэл Наранцэцэг нь e-darkhan.com сайтад тавьсан 3 газраас өөр мэдээлэл өгөхгүй гэж байгаа юм. Захирамж нь гарчихсан төлөвлөгөөнд орчихсон газар байна шүү дээ. Үүндээ анхаар.

Нийтийн эзэмшлийн талбайд газар олгохоо зогсоо. Газрын зургаа хараач. 54 м урттай, 7 м-ийн өргөнтэй газар өгсөн байна.

Мэдээллээ ил тод болгооч ээ. Иргэдэд зарлаач ээ. Танд өгөхөд бэлэн гэж хэлдэг. 33 газрын хэмжээ, газар эзэмшигчийн нэр хэрэгтэй байна.

24. Дархан-Уул аймгийн 15-р багийн иргэн Я.Хоролсүрэн / 99374792/

Хуучин онгоцны буудал гэж байсны зүүн талаар хэсэг айлууд зөвшөөрөлгүй буусан байсан. Одоо ихэнх нь зөвшөөрөлөө авсан гэхдээ зарим  айлуудыг нь хөөгөөд байх юм.Та нар яаж зөвшөөрөлөө авсан юм бэ гэж асуухаар мөнгөөр зодоод л авсан шүү дээ. Мөнг өгөөд авчих гэдэг. Энэ ямар учиртай юм бэ.

Хариулт:Аймгийн ГХБХБГ-ын дарга З.Мөнхбат:- Онгоцны буудлын худаг байгаа. Худгаас хойш буусан нэг ч айлд зөвшөөрөл өгөөгүй. Энэ жил төлөвлөгөөнд 47 айлд өгье гэж ороод батлагдаагүй. Энэ асуудлаар би 2 ч удаа очсон.Тус багаас сонгогдсон аймгийн ИТх-ын төлөөлөгч Ганбаттай хамт уулзалт хийсэн. Миний ах дүү нар бас байдаг. Мөнгө төгрөг өгсөн гэх яриа байдаг юм билээ. Тодруулаад хянадаг шалгадаг хүмүүст нь өгч байгаа. Ирхэ долоо хоногоос мэргэжлийн комисс гарч нэг мөр шийдвэрлэнэ. Үүний дараа надтай хамт уулзаарай.

25. Дархан-Уул аймгийн 11-р багийн иргэн Отгонбаяр

Зарим аж ахуйн нэгж байгууллагын хашааг замтай тулгаж бариад байх юм. Эмнэлэг рүү шууд явдаг байсан. Голомт банк цэцэрлэг хоёр хашаагаа тулгаад барьснаас хойш заавал ч үгүй тойрч явдаг болсон. Иргэдэд хүндрэл учруулж байна. Явган хүний гарц гаргаж болоогүй юм бэ.

Газар зохион байгуулалт, төлөвлөлт гэж ийм чухал асуулыг ярьж байхад яагаад аймгийн ХБХэлтсийнхэн байхгүй байгаа юм бэ. Иргэдийнхээ саналыг авахгүй байгаа юм бэ.

Дархан-50 ийн эргэн тойронд дандаа банк баригдана гэж байна. Банкинд эзлэгдсэн хот боллоо шүү дээ. Хотын төвд жижиг 2 давхар байх юм. Шаардлага тавьж болдоггүй юм уу. ОЛигтойхон айлын хувийн сууц шиг юм барьж байна.

16 давхрын ард хэдэн замбараагүй граж байна. Газрыг нь аваад өндөр барилга барьж зоорийн давхарт нь граж байрлуулах замаар тэр орчмыг цэвэрэлүүлж болохгүй юм уу. Их муухай зохимжгүй. Булан тохой бүрт архидана. Хог ихтэй байна. Хээтэйд гэхэд нэг давхар хачин муухай гражууд дээрээ сэндвичин барилга багриад эхэлсэн байна. Тухайн газрууд хотын төлөвлөлтөнд орвол мөнгө төлж худалдаж авах юм болно. Ирээдүйгээ бодож болдоггүй юм уу.

Хабитатын 360 айлын газарт галладаг айлуудад биш цахилгаан халаагуур хэрэглэх айлуудад өгнө гэж байсан шүү дээ. Тэгэхээр утаа үйлдвэрлэнэ гэж санаа зовох хэрэггүй юм биш үү. Үүнийгээ зөв талааснь хэлвэл ямар вэ.

26. Дархан сумын 7-р багийн иргэн Д.Тожил    / 99851067 /

Баячуудад өгч буй зочид буудал, зоогийн газар, хаусын газар олголтоо нэг хэсэгтээ азнавал яасан юм. Түүний оронд иргэдийн саналын дагуу хот төлөвлөлтөө хийх нь чухал байна. Ахмадуудын болоод төлөөлөгчид, иргэдийнхээ саналыг авмаар байна.

Ахмадын 64 айлын орон сууц барина гэж байгаа.Театрын урд газар авсан юм шиг байгаа юм. Газраа авсан бол сайн хэрэг. Ахмадын нэртэй гудамж хотхоныг байгуулах талаар зоригтойхон хийх хэрэгтэй байна. Төлөвлөлтийг сайн хийх хэрэгтйэ байна. Аймгийн ИТХ, Засаг дарга нар санал нэгбайх хэрэгтэй байна.

Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ, Тээвэр авто замын газар, Ус суваг зэрэг дэд бүтэц хариусан байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт тус байгууллагууд байх ёстой. Иргэдээ хамтарч сонсоод цогцоор нь шийдвэрлэдэг байх нь чухал байна.

Газрын алба жил бүр төлөвлөгөө боловсруулахад дэд бүтэц хариуцсан байгууллагууд нь байдагггүй. Эцэст нь ганцаараа хүнд байдалд ордог. Эргэж мэдээллэх хэрэгтэй байна. Иргэний танхим, ГХБХБГазар хэрхэн арга хэмжээ авч буйг эргэж мэдээллэх хэрэгтэй байна.

27. Дархан сумын 5-р багийн өндөр настан У.Пүрэвдорж /99796884/

Манай багт цөөхөн ахмадууд байгаа юм. 80 гарсан ахмадууд газар өмчилж аваад үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх бодолтой байдаг. Би нэг хөгшиний өргөдлийг ГХБХБГазарт хүргэж өгсөн. Энэ хэдэн ахмадын асуудлыг тусад нь авч үзээд шийдээд өгвөл яасан юм бэ.

28. Дархан –Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ /99109498/

2013 оны Газар зохион байгуулалтын асуудлагы аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдйн хурлаар авч хэлэлцэхэд З.Мөнхбат дарга маш муу ажилласан. Тэргүүлэгчдэд ямар ч материал өгөлгүй урьдчилж танилцуулаагүй. Бүрхэг байдлаар газрын төлөвлөгөөг батлуулсан. 2014 онд иймэрхүү байдалтай ажиллавал газрын төлөвлөгөөг батлахгүй гэдгийг өөрт нь сануулсан. Сануулсаар байтал иргэдэд буруу мэдээлэл өгсөн байна. Б.Азжаргалын даргын хэлдэг үнэн. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Мөнхбат даргын ярианаас анзаарахад: Тэрээр ганцаараа хууль бус газар эзэмшигчидтэй тэмцдэг юм байна. Хүчирдэггүй юм байна. Иймд аймгийн ИТхурлын дарга иргэ, төрийн бус байгууллага оролцсон зөвлөл байгуулвал яасан бэ.Журам гаргаад иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсооё.

Газрын маргаантай асуудлыг бүгдийг өөр дээрээ аваад байх юм. Танбай бүтцийг харахад 20 гаруй ажилтантай юм билээ. Тэд нар чинь чиглэл чиглэлээрээ ажлаа хийдэггүй юм уу. Иргэдийн ярьдаг зүйлийг зүгээр л нэг яриа болгоод хариулсан төдийхөнөөр өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг дуусгаж байна. Үүнд их харамсаж байна.

Газрын наймааны асуудлыг таслан зогсоохын тулд хэн нэгэн тухайн газрыг 50 сая, 100 саяар худалдаж авч байгаа нь үнэн юм бол тухайн газрыг улс эргүүлэн авч байх зүйтэй. ТҮЦ-ний газар хүртэл өндөр үнэ хүрнэ.

Аймгийн ИТХурал, түүний тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг аймгийн засаг дарга болон та хэрэгжүүлэх болохоос биш өөрсдөө шийдвэр гаргаад  шинээр ажил зохион байгуулаад, иргэдийг бухимдуулж буй энэ хариуцлагагүй үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй.

29. Дархан сумын 16-р багийн иргэн М.Мөнхбат

Хэлэлцүүлэг маш чухал асуудлаар яригдаж байна. Ач холбогдолоо өгнө гэж ойлгож байна. Газрын алба, аймаг сумын засаг дарга нарт ажлын уялдаа алга байгаа нь энэхүү хэлэлцүүлгээс харагдаж байна. Мөнхбат нэг юм ярьдаг. Сумын Засаг дарга өөр зүйл ярьж байна. Аймгийн засаг дарга том дарга гэдэг үүднээс эцэслээд шийдвэр гаргадаг. Бие биенийхээ ажлыг мэддэггүй, дэмждэггүй, харилцаа холбоо байхгүй байна. Ажлаа маш сайн уялдуулах шаардлагатай болжээ. Дур дураараа мэдээлэл өгдөг. Хурал цуглаан дээр өөр өөрсдийгөө хамгаалаад их сайхан ярьдаг. Цаашдаа ингэмээргүй байна. Бие биенээ үгүйсгэсэн ийм зүйл чинь иргэдийг төөрөгдүүлж, улмаар бухимдуулж байна  шүү.

Газрын асуудал үнэхээр чухал. Аймгийн Иргэний Танхим байгуулагдсан нь ач холбогдолоо өгч байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аймгийн ГХБХБГазар Иргэний танхимд мэдээлж, Иргэний Танхим уг мэдээллийг ард иргэдэд хүргэж байх хэрэгтэй байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн саналыг 100 хувь дэмжиж байна.

  1. 30. Дархан сумын 13-р багийн өндөр настан Ч.Бямбаа /94333773 /

Сэлэнгэ Дархан—Уул аймгийн удирдлагууд ярилцаж байгаад Хөтөлд хүүхдийн бага сургууль байгуулж болдоггүй юм болов уу.

Би 78-82 хүртлээ газар хөөцөлдлөө. Өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Миний нас гүйцэхгүй нь ээ. Надад газар олгох эсэхийг даруйхан шийдэж өгөөч.

  1. 31.  Дархан сумын 10-р багийн иргэн, “Мөнх Зангилаа” ХХК-ийн захирал Г.Одбаяр   / 99398490, 96609490/

Газар албаныхан 33 хүнийг нэрлээд өгөөч ээ. Би 5-6 хүнийг нэрлэж чадна. Тэр 33 хүнийг иргэдийн өмнө нэрлэ. Ард иргэдэд нээлттэй болго.

ХААЛТ:

Аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин

Хэлэлцүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 6-р сарын 10, Даваа гариг, 14:03
 

Нэг өгүүлбэрээр

  • Аж ахуй нэгжүүдийн анхааралд
    27.11.13

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны 09 цагаас Залуучууд театрын дугуй зааланд жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаахтай холбогдсон сургалт зөвлөгөөн болно. Аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Санхүү Төрийн сангийн хэлтэс Утас:99394408, 88405905

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт энэ сарын 18-нд болно
    11.11.13

    Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 2013 оны 11дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд авна. Бүртгэлийг Дархан-Уул аймгийн СТСХ-т бүртгэнэ.

  • Нягтлан бодогчдын анхааралд
    29.10.13

    Жижиг дунд аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг гаргах сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн явуулах тул сонирхсон нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын тамгын газрын 22 номерт ирж бүртгүүлнэ үү. Утас: 70373861

  • ХААБирж
    21.05.13

    Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 562 212 төгрөгийн дундаж үнэтэй байв.



















Сайтын статистик

Гишүүд : 19
Мэдээлэл : 1928
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1598755

Яг одоо

Манайд 22 зочид онлайн


Хайлт


Валютын ханш

Цаг агаарын мэдээ


Free counter and web stats