2014 оны 8-р сарын 29, Баасан гариг

"Орон сууц" хөтөлбөр
Бичсэн Munkhbayar   
2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 15:55

Дархан-Уул аймгийн “Орон сууц” хөтөлбөр (2012-2020 он)

 

Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага

 

Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засгийн өсөлт нэмэгдсэнтэй холбогдон  барилга материалын үйлдвэрлэл сэргэн хөгжиж, хүн амын орлого нэмэгдэн орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Монгол улсын засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлан гаргаж энэхүү хөтөлбөрийн хүрээнд “100 мянган орон сууц”, “Барилга материалын үйлдвэр” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

 

Дархан хотын хэмжээнд нийт 25,340 айл өрх   байгаагаас 46,2 хувь буюу 11,718 нь орон сууцанд, 53.8 хувь буюу  13662 нь гэр хороололд амьдарч байна.

Сүүлийн 20 жилд Дархан хотод нийтийн орон сууцны 200 айлын орон сууц баригдсан нь чамлалттай байгаа бөгөөд гэр хорооллыг тэлэх үндсэн нөхцөл болж байгаа ба агаарын бохирдол үүсэх, эрүүл бус орчинд иргэдийг амьдархад хүргэж байна.

Дархан хотын иргэдыг орон сууцаар хангах, хотын эргэн тойронд байгаа гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох,  гэр хорооллын зарим хэсэгт дахин төлөвлөлт хийх замаар иргэдийг тохилог орон сууцаар хангаж аймаг орон нутагт тулгамдаад байгаа ажилгүйдэл, цөлжилт, утаа зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 

Аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлэн хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

Гурав : Хөтөлбөрийн зорилтууд

 

3.1.Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр:

 

  1. Газар ашиглалтыг сайжруулж, эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх;

 

  1. Дархан хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл шинэчлэх болон шинээр төлөвлөх, тэдгээрийг хэрэгжүүлэх;

 

  1. Гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх;

 

3.2.Дэд бүтцийн чиглэлээр:

 

  1. Сумдад сэргээгдэх эрчим хүчний шинэ техник, технологийг нэвтрүүлэх;

 

  1. Барилга, байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах;

 

  1. Барилгын ажилд байгаль орчинд хоргүй, дулаанд хэмнэлттэй шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, байгалийн нөөцийн зохистой хэрэглээг хангах;

 

3.3.Орон сууцны хангамж, ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх:

 

  1. Шинээр орон сууцны хороолол байгуулах;

 

  1. Орон сууцны хорооллыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламжийн хамт цогцоор нь барих;

 

  1. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах замаар орон сууцны эрэлтийг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.

 

  1. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

 

3.4.Ажлын байр, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих чиглэлээр:

 

  1. Их, дээд сургуулиудыг  хотхон хэлбэрээр хөгжүүлэх.

 

  1. “Барилгын материалын үйлдвэр” төслийн хүрээнд барилгын материалын үйлдвэр, үйлдвэрлэл, материалын сорилт, шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулан, улмаар нэмүү өртөг шингэсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барилгын материалын хэрэглээг дэмжих;

 

4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

 

4.2.Хөтөлбөр нь 2012-2020 оны хооронд хэрэгжинэ:

 

5.Хөтөлбөрийн зорилтуудад хүрэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна:

 

5.1.Хот байгуулалт, төлөвлөлтийн зорилтын хүрээнд:

 

5.1.1.Дархан хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж мөрдүүлэх, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг газар зохион байгуулалт, барилгажилт, газар хөдлөлийн мужлал, нийтийн тээврийн сүлжээний оновчтой шийдлийг харгалзан боловсруулах;

 

5.1.2.Аймгийн, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, байгаль орчинд ээлтэй, үргүй зардлыг багасгасан, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн байдлаар боловсруулж мөрдүүлэх;

 

5.1.3.Дархан сумын 6,7,8-р багийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх;

 

5.1.4.Морин хуур толгойн баруун талд шинээр 1500 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг улсын болон орон нутгын төсвөөр хийх;

 

5.1.5.Барилгажилтын төлөвлөгөөг олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллгаа явуулах;

 

5.2.Дэд бүтцийн зорилтын хүрээнд:

 

5.2.1.9-р багийн 11-р хороолол, 10-р багийн 12-р хороолол, 15-р багийн 7-р хороолол, 12-р баг 14-р хороолол, 14-р баг 3-р хороолол, 15-р баг жижиг орон сууцны 15-р хороолол, 6-р багт шинээр газар олгосон гэр хороололд, 9,10-р багт жижиг орон сууцны хорооллын дэд бүтцийг байгуулах;

 

5.2.2.Сумдад орон сууцны барилгын эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг тухайн нөхцөлд тохирсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах замаар хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай хэлбэрт шилжүүлэх;

 

5.2.3.Эрчим хүчний 2 дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах;

 

5.2.4.”Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК –ийн үйлдвэрийн уурын нөөцийг дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглах, 7, 11, 12,13 дугаар хороолол чиглэлийн дэд бүтцийн шугам сүлжээг ашиглалтад оруулах;

 

5.2.5.15-р багийн Хабитат гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох;

 

5.2.6.Дархан хотын хэмжээнд хаягдал (саарал) ус, лагийг дахин ашиглах технологийн шинэчлэл хийх;

 

5.2.7.Зурагтын антентай толгойг давж шинэ хуучин Дарханыг холбосон, 7, 11, 12, 13 хорооллын гадна  тойрог замыг шинээр бий болгох, тойрог замыг холбосон туслах зам, шинээр баригдсан орон сууцны цогцолбор хорооллуудыг холбосон авто зам барих, шинэчлэн сайжруулах;

 

5.2.8.Өсөн нэмэгдэж буй хэрэглээнд үндэслэн дэд бүтцийн салбарт  тодорхой дэмжлэг үзүүлэх;

 

5.2.9.Орон сууцны байрнуудын дулаан алдагдлыг бууруулах зорилгоор орц, хонгил, хаалгыг сайжруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах;

 

5.3.Орон сууцны хангамж, ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

 

5.3.1.Дархан хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 6 байршилд 10 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, хорооллыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний болон спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих;

 

5.3.2.Дархан сумын 6-р багийн 1-р сургууль, шинэ цэцрлэгийн ард талд, 7-р багийн захын ард зам дагуу, 8-р баг Хуримын ордны толгой, наран толгойн гэр хорооллын байршилд хүчин чадлыг тодорхойлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хэрэглээг тооцон 2012-2017 онд нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх;

 

5.3.3.Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбон  амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр

Байршил

Баг

Зураг төсөл боловсруулах хугацаа

1

УГТЭШХ-ийн  ард

15-р баг

2012-2014

2

Төмөр замын батольеоны орчим,

15-р баг

2013-2015

3

хуучин онгоцны буудлын орчим

15-р баг

2014-2016

4

Чулуун карерийн орчим

6-р баг

2014-2016

 

5.3.4.Инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны тохилог хороолол  барих

Хороолол

Баг

Зураг төсөл боловсруулах хугацаа

1

7,11,12-р хороолол

9, 10, 15-р баг

2012-2015

2

3,14-р хороолол

14,12-р баг

2013-2016

3

13-р хороолол

11, 12-р баг

2011-2014

4

11,12-р хорооллын ард жижиг орон сууцны хороолол

9,10-р баг

2012-2015

5

Морин хуур цогцолборын баруун талд орон сууцны хороолол

7-р баг

2014-2020

 

5.3.5.Төрийн албан хаагчдад зээлээр орон сууц барихад зориулж төрийн байгууллагаас зээлийн баталгаа гаргах;

 

5.3.6.Гэр хорооллыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын үүсвэрийг зориулах, түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх;

 

5.3.7.Шинээр баригдах орон сууцны хорооллыг жижиг, дунд бизнес эрхлэх ажлын байрны хамт цогцоор нь барих.

 

5.3.8.Гэр хорооллын, нийтийн эзэмшлийн сул талбайг зүлэгжүүлж, ойжуулан нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг хот төлөвлөлтийн стандартад хүргэх;

 

5.3.9.Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн харилцааг зохицуулах орон нутгын журам боловсруулан мөрдөх;

 

5.4. Ажлын байр, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих зорилтын хүрээнд:

 

5.4.1.Барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, барилгын материалын үйлдвэр, үйлдвэрлэл, материалын сорилт, шинжилгээний иж бүрэн лабораторийг “Дархан үйлдвэрлэл технологийн парк” түшиглэн байгуулах;

 

5.4.2.Оюутны хотхон бий болгох, их, дээд сургуулиудыг хотхон болгон хөгжүүлэх;

 

8.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл

 

8.1.эдийн засгийн хөшүүргийг хэрэглэх;

8.2.нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

8.3.мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

8.4.төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

8.5.санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох;

8.6.өндөр технологи нутагшуулах.

 

9.Хөтөлбөрийн санхүүжилт

9.1.концессын гэрээний дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд бий болсон хөрөнгө;

9.2.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

9.3.олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

9.4.дараа эргэн төлөгдөх нөхцөлөөр байгуулсан гэрээний үндсэн дээр бизнес, хувийн хэвшлийн байгууллагаас гаргах хөрөнгө;

9.5.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

9.6.бусад эх үүсвэр.

 

10.Хөтөлбөрийн зардлын ойролцоо дүн

 

Хороолол

Орон сууцны өрхийн тоо

Хөрөнгө оруулалт

(тэрбум төгрөг)

Шугам сүлжээ

Барилга

1

6,7,8-р багийн гэр хороолол /Дахин төлөлвлөлт хийж нийтийн орон сууц барих/

1000

20.3

10.0

2

15-р багийн гэр хороолол /Инженерийн шугам сүлжээнд холбох/

2500

14.9

 

3

11, 12-р хороолол /Шугам сүлжээ барилга/

2500

10.0

40.0

4

14-р хороолол  /Шугам сүлжээ барилга/

1174

3.5

17.0

5

3-р хороолол  /Шугам сүлжээ барилга/

1500

5.0

20.0

6

7-р хороолол    /Шугам сүлжээ барилга/

1668

4.5

22.0

7

13-р хороолол  /Орон сууц барих/

2000


35.0

8

11,12-р хорооллын ард жижиг орон сууцны хороолол /Шугам сүлжээ барилга/

1000

5.0

50.0

9

Чулуун карерийн орчим /Шугам сүлжээ/

1000

10,0

 

10

Морин хуур цогцолборын баруун талд орон сууцны хороолол //Шугам сүлжээ барилга//

1500

5

20.0

Нийт дүн

 

62.8

214.0

 

 

11.Хөтөлбөрийн үр дүн

 

11.2.Нийт оршин суугчдын орон сууцны хүрэлцээ хангамж 95 хувь болно.

 

12.Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх

 

12.1.Хөтөлбөрийн биелэлтийг үнэлэхэд дор дурдсан үзүүлэлтийг шалгуур болгоно:

12.1.1.хот төлөвлөлтийн бодлогын хэрэгжилт, үр дүн;

12.1.2.инженерийн дэд бүтцийн хангамжийн түвшин, үүнд:

12.1.2.1.эрчим хүчний хангамжийн түвшин, хүчин чадал;

12.1.2.2.дулаан хангамжийн түвшин, хүчин чадал;

12.1.2.3.цэвэр усан хангамжийн түвшин, хүчин чадал;

12.1.2.4.мэдээлэл харилцаа холбооны хангамжийн түвшин;

12.1.2.5.жил бүр ашиглалтад оруулсан авто замын уртын хэмжээ;

12.1.3.Жил бүрийн хүн амын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хангамжийн түвшин;

12.1.4.нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ;

12.1.5.цэвэрлэх байгууламжуудын ашиглалтын үзүүлэлт.

 

 

----------oOo------------

 

 

Нэг өгүүлбэрээр

  • Аж ахуй нэгжүүдийн анхааралд
    27.11.13

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны 09 цагаас Залуучууд театрын дугуй зааланд жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаахтай холбогдсон сургалт зөвлөгөөн болно. Аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Санхүү Төрийн сангийн хэлтэс Утас:99394408, 88405905

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт энэ сарын 18-нд болно
    11.11.13

    Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 2013 оны 11дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд авна. Бүртгэлийг Дархан-Уул аймгийн СТСХ-т бүртгэнэ.

  • Нягтлан бодогчдын анхааралд
    29.10.13

    Жижиг дунд аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг гаргах сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн явуулах тул сонирхсон нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын тамгын газрын 22 номерт ирж бүртгүүлнэ үү. Утас: 70373861

  • ХААБирж
    21.05.13

    Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 562 212 төгрөгийн дундаж үнэтэй байв.



















Сайтын статистик

Гишүүд : 19
Мэдээлэл : 1928
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1466427

Яг одоо

Манайд 123 зочид онлайн


Хайлт


Валютын ханш

Цаг агаарын мэдээ


Free counter and web stats