2014 оны 11-р сарын 21, Баасан гариг

6%-ийн хүүтэй орон сууцны зээл
Бичсэн МТА-Т.Өнөржаргал   
2012 оны 4-р сарын 03, Мягмар гариг, 11:58

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны  4   дүгээр сарын  27-ны   өдөр

Улаанбаатар хот                              Дугаар 138            

Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 1. “100.000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцны зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хавсралтаар баталсугай.


2. 50 м2-аас дээшгүй талбай бүхий орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.


3. Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү болон арилжааны банкаар дамжуулан зээлдүүлж байгаа хүүгийн зөрүү,  энэ үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

4. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад  ашиглах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийх  ажлыг зохион байгуулж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэх арга хэмжээ авахыг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК (Ж.Алдаржавхлан)-д  үүрэг болгосугай.

5. Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох асуудлыг судалж шийдвэрлэхийг Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсүгэй.

6. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн Хүний хөгжил сангийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

7. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                         С.БАТБОЛД

Сангийн сайд                                                                               С.БАЯРЦОГТ

Зам, тээвэр, барилга, хот

байгуулалтын сайд                                                                       Х.БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2011-138-д)

2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 54

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны 138 дугаар тогтоолын 2дугаар зүйлд "50 м2" гэснийг "55 м2" гэж өөрчилсүгэй.


Монгол улсын Ерөнхий сайд                     С.Батболд

Зам,тээвэр, барилга, хот                            Ц.Дашдорж

байгуулалтын сайд

---оОо---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11  дүгээр сарын  30-ны   өдөр                                                                                             

Улаанбаатар хот                           Дугаар 341     

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

 Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 1. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй хэрэгжилтийг хангуулах гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

 3. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах зорилгоор тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол болон түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судалж тодорхой санал боловсруулан 2012 оны            1 дүгээр сарын 31-ний дотор Засгийн газарт оруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

 4. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсны үндсэн дээр мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд бэлтгэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт, төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор гадаадын зөвлөхүүдийг татан оролцуулах арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

 5. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэх арга хэмжээг хамтран авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт,  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д даалгасугай.

 6. Хөтөлбөрт хaмрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийн барилга байгууламжийн газрыг чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөлцөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх,  үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг шуурхай гарган, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 7. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээний загварыг батлахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, мэргэжилтэй ажилчдыг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд бэлтгэх гэрээний загварыг батлахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

 8. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.

 Монгол Улсын Ерөнхий сайд                                                      С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд                                                          М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, барилга, хот

байгуулалтын сайд                                                                    Х.БАТТУЛГА

Засгийн газрын 2011 оны 341  дүгээр

тогтоолын хавсралт



“100   МЯНГАН   АЙЛЫН  ОРОН  СУУЦ”   ХӨТӨЛБӨРТ   ХАМРАГДАХ

УЛААНБААТАР ХОТ, БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ, АЙМГИЙН ТӨВҮҮДЭД

ЭХНИЙ ЭЭЛЖИНД  БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА, ХОТХОН,

ХОРООЛЛЫН ЖАГСААЛТ


Төслийн нэр

Байршил

Нийт айлын сууцны тоо

Төслийг  хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага

УЛААНБААТАР

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

"Алтай" үйлчилгээ, орон сууцны цогцолбор

БГД, 1-р хороо

430

“Тайгам-Алтай” ХХК,
Иргэн Ц.Даваасүрэн

2

"Тэлмүүнлхам констракшн" орон сууц

БГД, 2-р хороо

188

"Тэлмүүнлхам констракшн" ХХК

3

"Алтан орд өргөө" ХХК

БГД, 4-р хороо

256

"Алтандөл" ХХК

4

"Голден парк" орон сууцны цогцолбор хороолол

БГД, 4-р хороо

4800

"Эко констракшн" ХХК

5

"Ирээдүй" хотхон

БГД, 11-р хороо

843

"Өлзийт Интер Трейд" ХХК

6

"Сайхан" хороолол

БГД, 12-р хороо

185

"Хан-Хайрхан" ХХК

7

90 айлын орон сууцны барилга

БГД, 18-р хороо

90

"Гурван билэг" ХХК

8

“Нарлаг Монгол” орон сууцны хороолол

БГД, 20-р хороо

696

"Инэл" ХХК

9

"Эрин хотхон" орон сууцны хороолол

БГД, 20-р хороо

1789

"Эрин интернэшнл" ХХК

10

"Өнөр" хотхон

БГД, 20-р хороо

462

"Номин констракшн" ХХК

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11

“The Riverview” хотхон

БЗД, 1-р хороо

500

"Эс энд Ви Юу" ХХК

12

252 айлын орон сууцны хотхон

БЗД, 2-р хороо

252

"Тулга констракшн" ХХК

13

"Баянзүрх Боловсрол" хотхон

БЗД, 2-р хороо

60

"Дэлхий боловсрол" ХХК

14

"Наран" орон сууц

БЗД, 5-р хороо

45

иргэн Г.Нарангэрэл

15

"Сэлэнгэ-888" орон сууцны хороолол

БЗД, 5-р хороо

540

"Ноёд констракшн" ХХК

16

36 айлын орон сууц

БЗД, 5-р хороо

150

"Бридж констракшн" ХХК






17

"Ногоон төгөл" хорооллын 4-р ээлжийн орон сууцны цогцолбор

БЗД, 6-р хороо

309

"Гангар инвест" ХХК

18

90х2 айлын орон сууц

БЗД, 6-р хороо

180

"Си Эм Гэ" ХХК

19

"Ургах наран" хороолол

БЗД, 11-р хороо

5291

"Бльюскай партнэрс" ХХК

20

"Шанхай цэцэрлэгт хороолол"

БЗД, 11-р хороо

3500

"Хонгран сфеко" ХХК

21

Баянзүрх дүүрэг, "Орон сууцны 14-р хороолол"-ын барилгажилтын төсөл

БЗД, 13,14-р хороо

15000

"Кэй энд Ти констракшн" ХХК

22

Түмэн наст

БЗД, 13-р хороолол, 14-р хороо

1380

“Бэрэн констракш энд автомэшн” ХХК

23

"Грийн Ресорт" хотхон

БЗД, 14-р хороо

264

"Грийн ресурс констракшн" ХХК

24

“National Park” орон сууцны хотхон

БЗД, 14-р хороо

1180

“БНЧ” ХХК

25

120 айлын орон сууцны барилга

БЗД, 14-р хороо

120

“Визард констракшн” ХХК

26

"Парк-хаус III" орон сууц

БЗД, 14-р хороо

323

"Заг" ХХК

27

"Тулга констракшн" ХХК-ийн орон сууцны барилга

БЗД, 16-р хороо

50

"Тулга констракшн" ХХК

28

“Нью жуулчин констракшн” ХХК-ийн 60х5 айлын орон сууц

БЗД, 16-р хороо

300

“Нью жуулчин констракшн” ХХК

29

59 айлын орон сууц

БЗД, 16-р хороо

59

Иргэн Б.Ганболд

30

“Инэл” ХХК-ийн үйлчилгээтэй 108 айлын орон сууц

БЗД, 18-р хороо

108

"Инэл" ХХК

31

Иргэн Г.Алтанхуягийн үйлчилгээтэй орон сууц

БЗД, 18-р хороо

70

Иргэн Г.Алтанхуяг

СҮХБААТАР ДҮҮРЭГ

32

МҮЭ-ийн холбооны 630 айлын орон сууц

СБД, 1-р хороо

630

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо

33

345 айлын орон сууцны цогцолбор

СБД, 9-р хороо

345

"Баян зориг" ХХК

34

"100 айл" орон сууцны бичил хороолол

СБД, 10-р хороо

1192

"Гэзэгийн худаг" ХХК

35

"БҮҮХ" орон сууцны цогцолбор

СБД, 11-р хороо

40

"БҮҮХ" ХХК











СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

36

“Мянганы хотхон” орон сууцны хороолол

СХД, 1-р хороо (Баянголын ам)

10000

"Москва комплекс" ХХК

37

"Орбит" хотхон

СХД, 1-р хороо

1484

"Жарсан" ХХК

38

"Орчлон" хороолол VII ээлж

СХД, 5-р хороо

296

"Орчлон констракшн" ХХК

39

"Хилчин" хотхон

СХД, 7-р хороо

252

Хилийн цэргийн 0119-р анги

40

"Москва" хороолол II ээлж

СХД, 18-р хороо

1378

"Өргөө майнинг" ХХК

41

"G-Star" хотхон

СХД, 18-р хороо

168

"МВС" ХХК

42

Үйлчилгээтэй орон сууц

СХД, 20-р хороо

12

"Боршоон-Ундраа" ХХК

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

43

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын 70 айлын орон сууц

ХУД, 1-р хороо

70

Ерөнхийлөгчийн Тамгын газар

44

"Пума яармаг" орон сууцны хотхон