2014 оны 9-р сарын 02, Мягмар гариг

Нүүр хуудас Мэдээний архив Мэдээ мэдээлэл Дархан-Уул аймагт Солонгос хэлний шалгалтанд 470 иргэнийг бүртгэнэ
Дархан-Уул аймагт Солонгос хэлний шалгалтанд 470 иргэнийг бүртгэнэ
Бичсэн МТА-Х.Соёл-Эрдэнэ   
2012 оны 6-р сарын 08, Баасан гариг, 18:04

Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох 8 дахь удаагийн шалгалт авахаар болсон байна. Энэ тухай өнөөдөр хэвлэлийнхэнд аймгийн ХХҮХ-ээс мэдээлэл хийлээ.


Шалгалтын бүртгэлийг 6 дугаар сарын 11-13-ний өдрүүдэд ажлын цагаар аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсийн байранд бүртгэхээр болжээ. Бүртгэлийг ажлын өдрүүдэд ажлын цагаар явуулах бөгөөд хамгийн гол нь товлосон өдрөөс өмнө, хойно ажлын бус цагаар явуулахыг хоригложээ.  Өнгөрсөн жил нийтдээ 480 иргэн бүртгүүлснээс 270 иргэн шалгалтандаа тэнцжээ. Харин өнөө жил манай аймагт  470 иргэн бүртгэх квот ирсэн байна.

Бүртгүүлэгчид иргэний үнэмлэхийнхээ хаягийн дагуу өөрийн аймагтаа бүртгүүлэх учиртай юм байна. Мөн бүртгэлийн хураамжыг ХХҮХ-т бүртгэлийн үеэр ажиллах банкны ажилтанд тушаах гэнэ.

Өнгөрсөн жил банкинд бүртгэлийн хураамжаа тушаасан, бүртгүүлж чадалгүй үлдэх тохиолдол гарч байжээ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 11-13-ний өдрүүдэд явагдах бол шалгалт нь 8 дугаар сарын 25,26-ний өдөр болох юм байна.

Шалгалтыг Солонгос улсаас ирсэн хяналтын хэсэг авах бөгөөд 80-аас дээш оноо авсан тохиолдолд эхний 4900 хүнийг аж үйлдвэрийн салбарт ажиллуулах юм байна. Шалгалтын дүнг 9 дүгээр сарын 7-ний өдөр Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын зарлалын самбар, www.hh.gov.mn сайт болон хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn www.monkor.mn сайтуудаар дамжуулан мэдээлнэ. Шалгалтын онооны хүчинтэй хугацаа дүнг зарласанаас хойш 2 жил юм байна.



Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 6-р сарын 08, Баасан гариг, 18:24
 

Нэг өгүүлбэрээр

  • Аж ахуй нэгжүүдийн анхааралд
    27.11.13

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны 09 цагаас Залуучууд театрын дугуй зааланд жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаахтай холбогдсон сургалт зөвлөгөөн болно. Аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Санхүү Төрийн сангийн хэлтэс Утас:99394408, 88405905

  • Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт энэ сарын 18-нд болно
    11.11.13

    Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 2013 оны 11дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд авна. Бүртгэлийг Дархан-Уул аймгийн СТСХ-т бүртгэнэ.

  • Нягтлан бодогчдын анхааралд
    29.10.13

    Жижиг дунд аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг гаргах сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн явуулах тул сонирхсон нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын тамгын газрын 22 номерт ирж бүртгүүлнэ үү. Утас: 70373861

  • ХААБирж
    21.05.13

    Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 562 212 төгрөгийн дундаж үнэтэй байв.



















Сайтын статистик

Гишүүд : 19
Мэдээлэл : 1928
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1474702

Яг одоо

Манайд 39 зочид онлайн


Хайлт


Валютын ханш

Цаг агаарын мэдээ


Free counter and web stats